Орхон аймгийн Баян-Өндөр сумын "Оюут" багийн нутаг “Гранд гарден” 12 давхар 2А байр шатаж байна. 

Дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны 11:51 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.