Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Улс төр: Ерөнхий сайдын энэ удаад улс төрчдөөс ялгарахаар шийдсэн сэдэв нь С.Зориг агсан бололтой. Сүүлийн өдрүүдэд ам л нээвэл энэ талаар ярих болов. Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийг хөнөөсөн хэргийг баллах гэхдээ Ц.Элбэгдорж гэмгүй хүмүүсийг хилсээр ялласан нь олон улсын хүний эрхийн маш ноцтой зөрчил

Мөн тэрбээр Стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилсөн, АМНАТ-аас зугтахын тулд хуваан эзэмшсэн зэрэг их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлж байна. 

Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүх нотолно.  МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй. Бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө шударга ёсны тэмцэл хүч мөхөстөж байна. 

Энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна" хэмээн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үеэрээ ийнхүү ярьсан юм. 

Нийгэм: Олон нийтийн сүлжээгээр СУИС-д дээрэлхэлт байдаг гэдгийг энэ долоо хоног цөөнгүй хүмүүс яриад эхэллээ. Тэгвэл тус сургуульд үнэхээр курсын ялгааны дээрэлхэлт байсан эсэхийг ХЭҮК судалжээ. ХЭҮК өнгөрсөн онд СУИС-д шалгалт хийн курс хоорондын дээрэлхэлтийг зогсоох үр дүнтэй арга хэмжээ авахыг зөвлөж байжээ. 

Мөн дуучид хүртэл залуучуудаа дарамталдаг гэдгийг И.Мишээл нийгэмд ил болгож шүгэл үлээсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна. Дуучин И.Мишээлийн шүгэл үлээлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв

Түүнчлэн цагдаагийн байгууллагад ажилладаг ард иргэдийнхээ аюулгүй манаанд байх тангараг өргөсөн цагдаа нар 13 настай охиныг хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон талаар мэдээлэл нь олон нийтийг цочирдуулаад байгаа юм. Тодруулбал, Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын нэг дэслэгч, гурван ахлагч бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Харин  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан. Улмаар уг албан хаагчдыг баривчилсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал болох гэж байгаа аж. Тэдний нэгийг нь хотоос, гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилжээ. Мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөлжээ.

Эдийн засаг: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2011 оноос нүүрсний анхны экспортоо эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бүхий л гэрээнүүд нь аман ярианы байдлаар далд явж ирсэн. Тэр хэрээр далд эдийн засаг бий болж, зузаарсаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Хэрэв өнөөдөр бид төрийн өмчит уул уурхайн компаниа ингэж ил тод нээлттэй болгоогүй бол 700 гаруй сая ам.долларын орлогоо алдах байсан. Энэ орлого далд хэлбэрээр, хэн нэгний халаасанд л явж байх байж л дээ. Ингэж ил тод болсон нь цаг үеэ олсон. Олон нийтийн хяналт ч нэг үеэ бодоход сайжирсан байна. Ж.Ганбат: Ашигтай ажиллаж чадвал ногдол ашгаа жил бүр өгөөд явах нь өөрөө эрүүл систем

Спорт: Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас 6 медальтай ирлээ

Итали улсын Жесоло хотод пара хөнгөн атлетикийн гранпри тэмцээн болоход 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд өрсөлдлөө. Монгол Улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор үндэсний шигшээ багийн нийт зургаан (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин хурд хүчээ сорив.

Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн бол F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцөгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн Т-46 ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Соёл урлаг: Нийслэлийн соёл урлагийн газар БНСУ-ын Гванжу хотын Дунгу дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Нийслэлийн соёл урлагийн газар болон БНСУ-ын Гванжу хотын Дунгу дүүргийн удирдлагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд "Гванжу хотын Чунжангийн дурсамжийн наадам" болон “Даншиг наадам-Хүрээ цам 2024” шашин, соёлын наадмын үеэр олон улсын харилцан солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой үйл ажиллагааг явуулах аж. 

Хамтын ажиллагааны гэрээнд Гванжу хотын Дунгу дүүргийн засаг дарга Лим Тэк, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга ЭНХТАЙВАН ЦЭНД-АЮУШ тэргүүтэй удирдах албан тушаалтнууд гарын үсэг зуржээ.