Малчид ард иргэдийн анхааралд

Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орсон тул гол усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

          2014 оны 06дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

                                             агаарын урьдчилсан мэдээ:

 Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн ихэнх, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.