Нийгмийн сүлжээнд 4 хүүхэд алга болсон талаарх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл 7 настай, 12 настай 14 настай эрэгтэй хүүхдүүд бүгд олдсон гэж ЦЕГ-ийн олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Иймд ар гэрийхэний зүгээс цахим хуудаст оруулсан постоо устгасан бөгөөд одоогийн байдлаар 13 настай Элбэрэл охиныг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна гэлээ.