bebc761f937de821big   Гадаад улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэл манай улсын иргэдээс бага бус хэмжээний бэлэн мөнгийг хуурч мэхлэх арга замаар шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэхүү гэмт хэргийг ихэвчлэн Фэйсбүүк орчныг ашиглан үйлдэж байгаа бөгөөд иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө өгөх, санамсаргүй байдлаар сугалааны эзнээр сонгогдсон байна гэх зэргээр холбоо тогтоож, түүнчлэн итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор утсаар хэдэн удаа холбогдох, цахим шуудангаар харилцах, сүүлийн тохиолдлуудад хуурамч батламж, тодорхойлолт болон мастер, виза зэрэг төлбөрийн картуудыг шуудангаар илгээж бодит мэт ойлголтыг төрүүлж байгаа нь хуулийн байгууллагынхны шалгалтаар тогтоогтжээ.

Мөн таны гар утас, цахим шуудан, фэйсбүүк хаягуудаар гэмт хэргийн анхны мэдээлэл очдог бөгөөд хэрэг үйлдэгчид нь ихэвчлэн бүлгийн зохион байгуулалтанд орж дэлхийн өнцөг булан бүрээс хохирогчоо эрэн хайж байдаг гэнэ.

bebc761f937de821big

Тухайлбал, манай улсын иргэн Баянгол дүүргийн харьяат А нь 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 2550 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн харьяат иргэн А нь 7850 ам.доллар, 2014 оны 4 дүгээр сард Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б нь 56 сая төгрөг, 2014 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Д нь 1600 ам.долларыг тус тус шилжүүлж сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн хэргүүд бүртгэгдсэн байдаг.
bebc761f937de821big
Цагдаагийн байгууллагын зүгээс энэ тал дээр тухай бүр шаардлагатай арга хэмжээг авч тухайн улсын холбогдох албадтай хамтран ажиллаж байгаа боловч шууд таслан зогсоох боломжгүй байгаа тул иргэд, олон нийтийн анхааралтай байхыг анхааруулж байна.

1.    Үл таних гадаадын иргэдтэй интернэтээр харилцахдаа анхаарал болгоомжтой байж хувийн болон бизнесийн мэдээллээ харилцан солилцохгүй байх

2.    Урамшуулал, сугалаа, бэлэг, өв залгамжлах болон бусад агуулгаар таны компьютер, гар утсанд ирсэн аливаа мэдээлэлд хянамгай байж, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарах тал дээр дээрх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Д.Ундрах