Alagaa & Nyamka Цахим орчинд хөгтэй, хөгжилтэй бичлэгүүдээрээ НАГНАЙТАЛ, HOOMIE гэх үгсийг трэнд болгож, урлагт өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхийг хэдийнээ бий болгож чадсан. Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Энх-Тулга буюу Алагаа нь анхны амьдралаас хүүхэдтэй байжээ. Гэтэл тэр хүүхдээ эргэж харалгүй орхисон гэх мэдээлэл цацагдаж олныг бухимдуулаад байна. 

Энэ талаар түүний анхны амьдралын хань Хажа гэх бүсгүй,  Цэцэрлэгт байхад нь анх удаа цэцэрлэгийн хэрэгслийг нь нэг удаа ч болов бэлдээд өгөөрэй гээд хэлсэн чинь би чам шиг тогтвортой ажил төрөлтэй цалинтай хүн биш боломжгүй гэсэн. (Цэцэрлэгийн төлбөр, хувцас хунар юу ч авч өгдөггүй байсан)

3 жилийн дараа дахиж холбогдоод ядаж хүүхэдтэйгээ уулзаж байгаа ч ээ аавыгаа асуугаад байна гэсэн чинь хариу өгөлгүй сээндчихсэн. Ингээд ганц ч уулзаагүй 7 жил болж байна даа. Сошиал дээр их л мундаг хүн байдаг бодит амьдрал дээр ийм л байна!

Олон жил нууж явсан сая энэ бичлэгийг үзээд яагаад би хэний төлөө нуух ёстой гэж бодоод хэлмээр санагдчихлаа.

Энхтулгаа чи харж байгаа бол одоо нэг үүрэг хариуцлагаа үүрээд ядаж хүүхэдтэйгээ уулздаг болоорой доо! 10 жилийн өмнө үерхэж байхдаа гуйж гувшин барин хүүхэдтэй л болмоор байна аав л болмоор байна гэж хүүхэдтэй болчихоод одоо ийм байдагт чинь гутардаг шүү.

Эр хүн шиг эцэг хүн шиг хариуцлагатай амьдар. Ярьдаг шигээ амьдрал дээр хийдэг хүн бай" хэмээн сошиал хуудастаа нийтэлжээ. 

Жүжигчин Ц.Энхтулга буюу Алагаа "Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайтар ярилцаж гадуурхалтанд өртөж байгаа эсэхийг шалгах нь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хийж байгаа хамгийн чухал зүйл.

Хүүхэд бүр өөр өөрийн өнгөтэй. Ялгаатай байдал ялгаварлан гадуурхах шалтгаан биш. Эцэг эхчүүд хүүхдүүдийн сэтгэхүйн ялгааг олж харахгүй зөвхөн өөрийн хүүхдээ хамгаалан буруу замаар дэмжлэг үзүүлэн дээрэлхэлтийг даамжруулдаг. Хэн ч өөрийгөө үнэ цэнэгүй гэж мэдрэх ёсгүй. Чиний үнэ цэнийг бусдын бодлоор тодорхойлдоггүй.

ДЭЭРЭЛХЭЛ -ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ" гэж цахим хуудастаа нийтэлсэн нь нөлөөлсөн бололтой.