АН-ын дарга Лу.Гантөмөр АН-д байсан болон ардчиллын төлөөх намуудын төлөөллүүдийг намдаа нэгдэхийг уриалж байсан билээ. Энэ нь ч ажил хэрэг болж эхэлсэн бөгөөд "Датаком" компанийг үүсгэн байгуулагч Дангаасүрэнгийн Энхбатыг УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр тохиролцсон болохыг эх сурвалжууд нотолж байна. Тэрээр Хан-Уул дүүрэгт нэр дэвших аж.

Дангаасүрэнгийн Энхбат нь Иргэний Холбооны тэргүүн, Монголын Ногоон Намын даргаар тус тус ажиллаж, УИХ-ын 2008 оны сонгуульд Иргэний Эвслээс нэр дэвшин сонгогдож байсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшин, 20.31 хувийн санал авсан билээ.