Жүжигчин С.Болд-Эрдэнэ 1976 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ. Урлагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн тэрбээр 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн.

"Надаар тоглосон хайр", "Парисын дарь эхийн сүм", "Атга нөж", "Би ч гэсэн жаргамаар байна", "Тэнгэрийн хүү", "Дон Кихот", "Оролмаа эх", "Орхидос", "Амьдрах тасалбар", "Үл таних эмэгтэй", "Үргээлэг" зэрэг олон арван тайз, дэлгэцийн бүтээлд тоглосон билээ.

Түүнд төрсөн өдрийн мэндчилгээ маш ихээр ирж байна. Эдгээр мэндчилгээнээс нэгэн содон мэнд хүргэсэн нь, "Данийн эрхэмсэг хунтайж Гамлет, нүд хальтрам эрэмдэг төрхт Квазимода, Хүн гүрний Их зайран, авхай болон аяглагч Жек, ядруухан амьдралтай Бүүвэй, багачуудын хайртай бардам туулай гээд өөр хоорондоо огт адилгүй тайзны 60 гаруй дүрийг маш чадварлагаар бүтээж та бидний сэтгэл зүрхэнд амилуулж чадсан МУСТА, алтан гадас одонт УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ахдаа “Бид Театрт Хайртай” клубын бүх гишүүдийн нэрийн өмнөөс Төрсөн Өдрийн Гал Халуун мэндийг хүргэж цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе" хэмээн цахим хуудас руу нь илгээжээ.

Үзэгч түмэндээ өөрийн бүтээсэн дүрээ сэтгэлд нь хоногшитол бүтээгдэг авьяаслаг жүжигчиндээ уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье.


Д.Ана