Уг ажлыг барилгачдын нэгтгэсэн группээс хараад холбогдож ажилласан. Би инженертэй нь нэг давхарын зургаан ариун цэврийн өрөөний плитаг нааж дуусгаад мөнгөө бөөнд нь авъя гэж тохирсон.

Тохироод ажлаа дөрөв хоногт дуусгасан. Инженер нь дараагийн ажилдаа ор гэхэд нь “эхний ажлын хөлсний 70 хувийг авъя, үлдсэн 30 хувийг нь шалаа нааж дуусгаад авъя” гэхэд зөвшөөрөөд урьдчилгааг маргааш өгнө гэсэн. Гэсэн ч маргааш нь мөнгө өгөөгүй, гэхдээ би ажлаа хийж дөрвөн нойлын ул плитаг наасан. Энэ үед цемент нь дуусаж ажил зогссон. Миний туслахууд мөнгө өгөөгүй гээд ажлаа хаяад явсан.

Инженертэй нь ярихад ”одоо хийлээ” гээд 70 биш 30 хувийн гүйцэтгэлийн мөнгө шилжүүлсэн. Тэр мөнгийг туслахууддаа хувааж өгөөд дуусгасан. Цемент нь ирэхгүй байсан тул хэд хоног барилга дээр очоогүй. Утасдахад “цемент ирээгүй, мөнгө орж ирвэл өгнө” гэдэг. Инженер нь “ажлаа бүрэн дуусга, тэр цагт мөнгө бэлэн” гэхээр нь бүх плитагаа наагаад шалгуулж хүлээлгэж өгсөн.

Тэгсэн ч мөнгө өгөөгүй. Сүүлдээ инженер нь утсаа авахаа байсан. Би гэртээ хоёр пиво уугаад уг барилга дээр очиж наасан бүх плитагаа алхаар цохиж хагалсан...”

Тэрээр нийт 42 ширхэг плита хагалсан агаад нэг бүрийн үнэ нь 40 мянган төгрөг байжээ.