Та бүхнээс нэг зүйл асуух гэсэн юм аа. Манай нөхөр намайг фэйсбүүк хэрэглэхээр их уурлаад хардаад байх юм. Уул нь найз эмэгтэйчүүдтэйгээ чатлана. Ядаж уулзаж чадахгүй байгаа юм чинь энэ зэргийн зүйл болох байх гэж бодсон чинь үгүй бололтой. Хүний эрхээр амьдарна гэж юу байхав дээ. Миний уур хүрээд байж суух арга алга. яахаар аа эрчүүд ингэж хүнийг өөрийн эрхээрээ байлгах гээд байдаг юм бэ???

Найзуудтайгаа холбоотой байх нь буруу юм уу хүн болгон найзтай байдаг биз дээ.? Хэнтэйгээ янхандах гээд байгаа юм гэхийн. Энэ чинь арай дэнднээ хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй биз дээ арай ч дээ нээрэн??? Одоо би яах уу ингээд хий дэмий хардуулж дарамтуулаад байх уу?