Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээх авах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх
  • Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.