УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлнэ. Тодруулбал, энэ сарын 26, 27, 28-ны өдөр буюу баасан, бямба, ням гарагт нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ гаргах юм.

Харин СЕХ нам, эвслийн баримт бичгийг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Тэгэхээр тавдугаар сарын эхний долоо хоногт сонгуульд оролцох нам, эвслүүд тодорхой болно.