Ард даатгал ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ж.Амартүвшин, Н.Батсуурь зэрэг улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0108-р анги "Монос" групп “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын харцага Ц.Содномдорж найм даван түрүүллээ. Харин Төв аймгийн Баянхангай сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Голден хаммер" ХХК “Дүнжингарав” дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн юм.

аИх шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат БХЯ-ны "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р анги "Апу" ХХК Их монголын хүчтэн дэвжээний бөх улсын арслан Д.Ганхуяг, Увс аймгийн Улаангом сумын харьяат "Монгол керамик" ХХК БХИС “Увс нуур” дэвжээний бөх улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Орших нар шалгаран үлджээ.

 Уран барилдааны шагналыг аймгийн Гурванбулаг сумын харьяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 065-р анги "Хишиг арвин индустриал" ХХК Булганхангай дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд гардав.

 

Д.Ана