Өчигдөр "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн зүй бус авирлаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Тэрбээр хоёрдугаар сарын сүүлээр Макаод байгаа зураг, бичлэгийг өөрийн цахим хуудастаа нийтэлж байжээ. Харин одоо Хонг Конгд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа "Тэнгэрт тэтгэгдэж, газарт шүтэгдсэн Монгол түмэндээ энэ өдрийн МЭНД хүргэе. Миний бие согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа та бүхнээсээ чин сэтгэлийн УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА. Ийм үйлдэл дахин давтагдахгүй гэдгийг амлаж байна. Та бүхнийг хүндэтгэсэн Оргил-Эрдэнэ ( EyesCool )" хэмээгээд уучлалт хүсэж буйгнаа илэрхийлсэн юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл

"Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийг төрсөн дүү, найз нар нь маргааш Хонконгоос авчирна гэв