Яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, сулласан гэх мэдээллийн дагуу шүүхийн байгууллагаас тодрууллаа. 

Энэ талаар албаны эх сурвалж "Яллагдагч Р.Базарыг ерөнхий шүүгчийн захирамжаар сулласан нь үнэн. Гэхдээ прокурорын байгууллагаас цагдан хорионы саналыг шүүхэд ирүүлсэн. 

Тиймээс түүнийг хорих эсэхийг хэлэлцэхээр болж байна" гэдгийг хэллээ. 

Эргэн сануулбал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгч Т.Пүрэвбазар гаргаж байсан. 

Гэвч яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.