Сүүлийн хэдэн сарын хуралдаа суугаагүй Б.Баярсайхан ордонд ирж гийгүүлэв
2024/05/16
Он гарснаас хойш 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа албан бусаар эхэлсэн. Хаврын отгон чуулганы хуралдаанд идэвхи, санаачлагтай оролцохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэдэнтээ сануулсан билээ.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргын зүгээс чуулганы хуралдаанд ирэхгүй байгаа гишүүдийг онцлон нэр дурдав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайхан чуулганы хуралдаанд оролцохоор танхимд орж ирэхэд УИХ-ын даргын зүгээс "Балжиннямын Баярсайхан гишүүн та сайн байна уу? Сүүлийн хэдэн чуулган биш. Сүүлийн хэдэн сарын хуралд суугаагүй учраас ийнхүү мэнд мэдэж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн нь төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллаж ёстой. Гэвч сонгуулийн жил эхэлснээс зарим гишүүд ийнхүү төрийн эрх барих дээд байгууллагыг үл тоосоор байна. Тэдний нэг нь Б.Баярсайхан гэдгийг УИХ-ын дарга тодотгосон юм.
Зочин · 2024/05/16
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/16
zugeer suuj thalin avdag avgaig Mongol ard tumen bid tejeeh alba bna u ⁉️ bidend hereg bna u bidnii tatvar ene avgain tansaglaliig tetgeh gej tulmuurgui bna ⁉️ ene hugchun avgaig tejeej baisnaas yadarsan ehd tatvar tulvul ulzii baih nugeltei avgai yaj naad suudald suuna be uheed uguuch