Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ
2024/05/16
Монгол Улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Энэ дагуу гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ.
Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх, цельсийн -40-өөс 70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай бөгөөд 17-20 м/секундийн хүчтэй салхинд ч ажиллах чадамжтайгаараа онцлог юм.
Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай аж.
Зочин · 2024/05/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/16
SAWI80955877