Ардчилсан нам УИХ-ын сонгуульд жагсаалтад нэр дэвшигчдээ өчигдөр буюу тавдугаар сарын 20-нд албан ёсоор зарласан билээ.

Улмаар нэр дэвшигчдийн нэрсийг хуулийн хугацаанд тодруулснаа зарлаж, албан ёсны цахим хаягтаа нэрсийн жагсаалтыг зарласан. Гэвч өнгөрсөн шөнө жагсаалтад орсон нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгджээ.

Тэгвэл шинээр жагсаалтад Х.Тэмүүжин, Э.Энхпүрэв, Р.Булгамаа, Б.Ган-Очир, Д.Амартүвшин нар  бичигджээ.

 

Холбоотой мэдээлэл:

Сонгууль 2024: АН-ын жагсаалтыг Л.Гантөмөр тэргүүлж, бусад 47 нэрсээ зарлалаа