Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд гараад бууж явах үедээ харамсалтайгаар амь эрсэдсэн.

Тэд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарч чадсан нь гар утсан дахь зураг, бичлэгээр баталгаажсан. Улмаар тэд зорилго, мөрөөдөлдөө хүрч чадсан нь тодорхой болсон. Харин буух замдаа, 400-500 метрийн зайд осолдсон байсныг 8К аврах багийнхан илрүүлсэн юм.

Маргааш Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23. Энэ өдрийн 11:00 цагт тэдэнд зориулж, БЗД-т шинээр баригдаж буй Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна.

Тодруулбал, уулчдын нэрэмжит тус бүр 108, нийт 316 мод тарих аж. Тиймээс уулын спортод хайртай хэн бүхнийг өргөнөөр оролцож амьд суварга бүтээх буяны үйлсэд уриалжээ. Энэхүү арга хэмжээг Монголын уулчдын үндэсний холбоо Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулна.