Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн нутаг /сумын төвөөс урд зүгт 14 км-т/ “Шивэр” гэдэг газарт /У-50.22, Ө-91.68/  өчигдөр 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Уг мэдээллийг  тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс баталгаажуулсан бөгөөд иргэдэд чичирхийлэлт мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүйг эх сурвалж мэдээлэв.