Дуучин Б.Амархүү 1987 оны долдугаар сарын 3-нд Булган аймагт төрсөн. Анх аавынхаа томилолтыг дагаж Улаан Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлснээр түүний урлагт гялалзах "од" нь гийж эхэлсэн.

Үзэгчид түүнд жүжигчлэх авьяас байна хэмээн өндрөөр үнэлдэг. үүний тод илрэл бол "Hero Entertainment"-ийн бүтээл "Татар ажиллагаа" инээдмийн уран сайхны кино. Мөн үүгээр ч зогсохгүй "Big fish" киноны гол дүрд тоглосон билээ.

Дуулахаас гадна чамгүй жүжиглэдэг залуу маань өнөөдөр төрсөн өдрөө фэнүүдтэйгээ тэмдэглэхээр болсноо дуулгасан. Тэрбээр "Birthday VIP live concert"-оо "Central tower"-т орших "Sky lounge"-д 21.00 цагт өөрийн ойр дотны найзууд болон үнэнч сонсогчидоо урин Anar’s band хэмээх  амьд хөгжмийн хамтлагтай хамтран бут авсан тоглолтыг хүргэх нээ. "Birthday VIP live concert"-ын тасалбарын үнэ 40-45 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд "Sky lounge"-нд 18.00 цагаас хойш худалдан авах боломжтой гэнэ.

                      

Мөн түүний тоглолтын тасалбар тоо хязгаартайн дээр 150 ширхэг л худалдаалагдах аж. Өөрийн хайртай дуучинтайгаа төрсөн өдрийн баярын хамтдаа тэмдэглэж, үүрт хадгалагдан үлдэх гэрэл зургаа хамтдаа авахуулан нэгэн үдшийг доргио өнгөрүүлээрэй залуус аа.

Д.Ана