2014 оны 03 сарын 19-ний өдөр ТВ-9 телевизийн “Mongol  comment” нэвтрүүлэг болон бүх сайт, хэвлэлээр  хэрэгсэлүүдээр “Энэрэл” төвийн багш Ц.Энхтуяа гэгч нь тус төвийн хүүхдүүдийг зодож байгаа” талаарх мэдээлэл, бичлэг нийтлэгдсэн.

Энэ мэдээллийн дагуу аймгийн Прокурорын газраас Орхон аймгийн Баян-Өндөр сум “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяа  2014 оны 03 сарын 08-ны өдөр тус төвийн сурагч О.Бямбадоржийг “цэвэрлэгээ хийсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулжээ.

Аймгийн прокурорын газраас яллагдагч Ц.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2014 оны 06 сарын 27-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхэд  харъяаллын дагуу шилжүүлсэн байна.