Яармагийн гүүрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  маргааш буюу энэ сарын 05-ны 20:00 цагаас эхлэн 7 дугаар сарын 06-ны 20:00 цаг хүртэл бүтэн 24 цаг хаана.

Уг гүүрийг хааж, урд уулзварт нь аюулгүйн тойрог хийх юм байна. Тодруулбал, Богд уулын арын зам ба Нисэх-Яармаг чиглэлийн зам, Яармагийн гүүрийн уулзвар хэсэгт аюулгүйн тойрог хийх аж.

 

Х.Даваа