Занданшуулсан үл мэдэх жижиг биетэй энэхүү зүйлийг өөр гаригаас ирсэн хүн хэмээн дэлхийн хэвлэлүүд шуугиж байна. 15 см урттай энэхүү этгээд төрхтэй биет нь манай гарагт унан амьгүй болсноос хойш 10 жилийн дараа мэргэжилтнүүд энэ талаар мэдээлж байгаа юм.

Хүн шиг төрхтэй харийн биетийг 10 жилийн өмнө Чилийн Атакама элсэн цөлөөс олсон байна. Стэнфорд их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар харь гарагийн хөлөг манай дэлхий дээр осолдон сөнөх үеэр уг биет үлдсэн гэж тооцоолжээ.  

Харин Чилийн хэвлэлүүдийн бичсэнээр харийн хүний араг ясыг Оскар Муноз гэх эр 2003 оны 10 дугаар сарын 19-нд олжээ. Тэрээр тухайн үед Атакама элсэн цөлд түүхийн олдвор хайж байжээ. Тухайн үед эзэнгүй болсон сүмийн дотроос даавуунд ороосон уг биетийг олжээ.

Стэнфордын их сургуулийн мэргэжилтнүүд 6 сарын турш шинжилгээ хийсэн ч энэхүү биетийн нууцийг тайлж чадаагүй аж.

Америкийн томоохон лабораторид явуулсан ДНК шинжилгээгээр уг биет нь 6-8 настай байхдаа амьсгал хураасан гэж үзэж байгаа юм. Эрдэмтэд дуу нэгтэй хэлснээр энэ нь сармагчин зэрэг амьины төрөл зүйл биш харин хүн гэдгийг л итгэл төгс хэлжээ.