ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл харъяа байгууллагуудынхаа дунд спортын тэмцээн зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сайдын нэрэмжит анхдугаар тэмцээн энэ сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа спорт цогцолборт ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 3 төрлөөр болж байгаа юм.  

Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын нийт 12 байгууллагын 300 гаруй тамирчин оролцож байгаа энэ тэмцээнд УДЭТ-ын хамт олон багагүй сайн бэлтгэлтэй оржээ.

Тус багийн эмэгтэй тамирчид гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Драмын жүжигчид тун ширүүхэн өрсөлдөөн үзүүлсэн бөгөөд хөгжөөн дэмжигчид ч сайн багаа дэмжсэн байна.  

Хөгжөөн дэмжигчийн багт алаг нүдэн жүжигчин жижиг Ганчимэг, Отгонцэцэг зэрэг жүжигчид багтсан бол гар бөмбөгийн тамирчдын багт жүжигчин Ганцэцэг, Оюундарь, Баясгалан зэрэг жүжигчид хүч үзжээ. Харин жүжигчин Урнаа дасгалжуулагчаар ажилласан бололтой. Ямартаа ч тус тэмцээнд амжилттай оролцсон УДЭТ-ын хамт олонд баяр хүргэе