Монголдоо хоолойн цар, уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Поп дива Б.Сарантуяа, С.Наран болон “Black&White” хамтлагууд энэ сарын 10, 11, 12 - ны өдрүүдэд “River Sounds Live Music Club”-ийн 15 жилийн ойд зориулан тоглолтоо хийх гэж байна.

   Их хотын залуус үндэсний их баяр наадмын үеэр хайртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэж, сайхан наадах боломжтой боллоо. Хэрэв та тоглолтыг сонирхож байгаа бол 10-нд Black and White, 11-нд дуучин С.Наран, 12-нд дуучин Б.Сарантуяа гэсэн хуваарийн дагуу очиж тоглолтыг үзэх боломжтой.