Apple шинээр хямд үнэтэй iMac 21.5 инчийн ширээний компьютероо зах зээлд гаргаж байгаагаа танилцууллаа. Мэдээж хямд үнэтэй гэхээр үзүүлэлт, гүйцэтгэл ямар байх бол гэсэн асуулт гарч ирэх бөгөөд худалдаж авах хэрэгтэй эсэхээ энэхүү мэдээллээс олж аваарай.

Ялгаа нь юу вэ?

21.5 инчийн iMac 1.4 Гц-ийн dual-core Intel Core i5 процессортой, Intel HD 5000 graphic карттай, 8 Гбайт санах ой болон 500 Гбайт хатуу дисктэй. Хэрэглэгч 1Tбайт хатуу диск, 1 Тбайт Fusion Drive эсвэл 256 flash storage –аас сонгож авах боломжтой.

Бүх загварууд нь маш нимгэн, гайхалтай LED-backlit дэлгэцтэй ба дараа үеийн 802.11 ac Wi-Fi холболт, хоёр Тhunderbolt  болон дөрвөн ширхэг USB 3.0 оролтуудтай.

Шинэ 21.5 инчтэй iMac 2,450,000₮ эхэлж зарагдаж байна. Хуучин iMac 21.5- инч загвараас даруй 400,000₮ гаран мянган төгрөгөөр хямд боловч ойролцоо үзүүлэлтэй байна.  2.7 Гц quad-core процессор болон 1Tбайт хатуу дисктэй хуучин iMac шинээсээ бага зэрэг хурдан юм.

 

 

New iMac 21.5-inch

Old iMac 21.5-inch

Processor

1.4 GHz dual-core Intel Core i5

2.7GHz quad-core Intel Core i5

Graphics

Intel HD 5000 graphics

Intel Iris Pro graphics

RAM

8GB memory

8GB memory

Storage

500GB

1TB

Price

2,450,000T

2,899,000T

 

 

Шинэ iMac тун удахгүй манай салбаруудаар худалдаалагдана.

Apple-ийн албан ёсны дистрибьютер PC mall

Утас: 7011-3535

Онлайн худалдаа: www.pc-mall.mn;

www.facebook.com/pcmallofficial