МҮОНТ-ийн шинэ уран бүтээл "Нарны жим" олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон. Энэхүү киног Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойд зориулан бүтээсэн. 

Уг киноны гол дүрд жүжигчин Батушка буюу Т.Баттулга Гантиг хэмээх залуугийн дүрд тоглосон. Түүний хайртай бүсгүйн дүрд  "Universe best songs"2011 оны наадамд шилдэг 25-ын нэгээр шалгаран үлдсэн  дуучин Э.Урангоо тоглосон гэдгийг кино сонирхогчид мэдэж байгаа биз ээ.

Тэгвэл тэдний бүтээсэн дүр үзэгчдийн сэтгэлд ихээхэн хүрсэн бололтой. "Кино онцгүй төгслөө. Та хоёр хуримаа хийх байсан юм. Амьдрал дээрээ гэрэлчихвэл төгс хос гарна. Сайхан хосууд болно.Кино яахав ээ та хоёр хуримлачих" гэх сэтгэгдлээр жүжигчин Батушкагийн цахим хуудас руу нэлээдгүй олон удаа фэнүүдээс нь илгээсэн байна.