"Хурд"  хамтлагийнхан Улсын их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd” нэртэй жинхэнэ доргио шоу тоглолтыг үзүүлэхээр бэлтгэлээ бүрэн хангажээ. Тэрбээр өнөөдөр шинэхэн гавъяатаа өлгийдөн авсан бөгөөд Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг тус хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Монгол Улсын Гавъяат Жүжигчин" хэмээх эрхэм цол тэмдгээр шагнуулсан юм.

  Ийнхүү гайхалтай үйл явдал тохиож шинэхэн гавъяатаа өлгийдэн авсан "Хурд" хамтлагийнхан болоод тоглолтын зохион байгуулагч “Strings club”-ийн хамт олон ярилцаад “Best hits of Hurd” нэртэй жинхэнэ доргио шоу тоглолтын цөөхөн хэдэн үлдсэн тасалбарыг жинхэнэ үнэнч сонсогч, дэмжигч фенүүдэд нь 50 хувь хямдруулж өгхөөр болсоноо дуулгалаа. Ингээд эрхэм уншигч та бүхэн шинэхэн гавъяатад барьсан гэнэтийн бэлгийг хүртэхийг хүсвэл 91992448, 91995504, 99095504 дугаарт холбогдон авах боломжтой юм байна шүү.

      

Энэ дашрамд дуулгахад тус тоглолтын үеэр үнэнч сонсогч фэнүүддээ олон сайхан гэнэтийн бэлэг бэлдсэн бөгөөд хамгийн оргил бэлэг бол азтай нэг фэндээ 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”-ийг бэлэглэхээр болжээ. Энэхүү "Black box" нь гадуур худалдаанд байхгүй бөгөөд зөвхөн өөрсдөд нь цөөхөн ширхэг байдаг гэнэ.