Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг.

Удалгүй "UBS" телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсон.

Түүнийг монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ. Бяцхан биендээ баймгүй хөдөлмөрч нэгэн. АНУ-д суралцаж байгаад эх орондоо ирж “U art academy” –ийг нээсэн.

Энэхүү академи нь нэвтрүүлэгч, хөтлөгчийн уран чадвар, тайзны яриа, балет, камертай харьцах зэрэг олон төрлөөр сургалт явуулдаг билээ.

Нөхрөөсөө салж, хүүгээ өөрөө өсгөж байгаа хэдий ч царай зүс алдахгүй. Харин ч өөдрөгөөр амьдарч, эрч хүчээр дүүрэн яваа. Өдгөө тэрбээр хөвсгөлд амарч буй гэнэ. "Хүүтэйгээ жаргалтай байна аа" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Д.Ана