Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, нисэх хүчин, төмөр зам зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цол, төрийн одон медаль хүртээсэн билээ.

Монголын ард түмнийг олон сайхан уран бүтээлээрээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж,  уран бүтээлчдийн хувьд “найдвартай ар тал” хэмээн хэлэгддэг “Анир” студийн захирал, СТА,  “Увертюра” хамтлагийн продюссер Б.Алтанхуяг төрдөө, түмэндээ хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж энгэртээ “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа.

Чанартай бүтээл туурвиж, урлагт хоёргүй сэтгэлээр нойр хоолгүй зүтгэж байгаа Б.Алтанхуягыг “Алтангадас” одонгоор шагнуулахад  нүдээ олсон шагнал гэдгийг хэлэх уран бүтээлч олон байсныг  онцлох нь зүйтэй бизээ.  

Монгол түмэндээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барьж,  Монголын урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон  Б.Алтанхуягт  аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Таныг урлагийн тэнгэр ивээг.