Төрийнхөө их баяр наадамд гурвантаа түрүүлээд байгаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын аймгийн алдарт Уяач Ө.Шинэтулгын унаган адуу, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарганы тухай шинэ дуу төрөн гарчээ. Энэхүү дууны үгийг Б.Ганцогт, аяыг О.Эрдэнэбат зохиож, морины хэмээн ард олондоо алдаршсан МУГЖ Г.Батбаяр дуулсан байна. Улс халзан азаргын хувьд улсынхаа их баяр наадамд гурав дараалан түрүүлж нэгэн хосгүй амжилтыг давтаад байгаа билээ. Гэхдээ энэ амжилтаа энэ жил эвдэх боломжтой юм. Учир нь Улз халзан азрага энэ жилийн төрийн наадамдаа торгон жолоогоо өргөх юм. Хэдэн жилийн өмнө алдарт Амгалан төрийн ажнай шарга ийм амжилтыг үзүүлж байсан билээ.