Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Монгол Улсын Гавъяат Жүжигчин" хэмээх эрхэм цол тэмдгээр өчигдөр энгэрээ мялаасан билээ.

Өнөө орой сонсогч фэнүүдтэйгээ 19:00 цагаас "Мишээл экспо"-д "Best hits of Hurd" нэртэй жинхэнэ доргио шоу тоглолтоо толилуулах гэж байна.

Дашрамд дуулгахад тус тоглолтын үеэр үнэнч сонсогч фэнүүддээ олон сайхан гэнэтийн бэлэг бэлдсэн бөгөөд хамгийн оргил бэлэг бол азтай нэг фэндээ 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”-ийг бэлэглэх юм.

Энэхүү "Black box" нь гадуур худалдаанд байхгүй бөгөөд зөвхөн өөрсдөд нь цөөхөн ширхэг байдаг гэнэ.

Д.Ана