Монголын Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нар, хур тэгширсэн сайхан өдрийн мэндийг мэдээллийн №1 хөтөч сайт www.Dorgio.mn сайтын хамт олон эрэн мэндчилж байна.

 Эрх чөлөөт, их түүхт, тусгаар Монгол түмний, өндөр өвөг дээдсээсээ уламжлан наадаж ирсэн их баяр цэнгэл эхэлж байна. Эгэлгүй сайхан өнтэй зун, ард түмний маань бүтэн жил хүлээсэн Үндэсний их баяр наадмын сүр жавхлан төгөлдөр ёслол ийнхүү эхэлж байна.

Азай буурлуудын магнай тэнийсэн, хүүхэд багачуудын цолгин дуу хуур цуурайтсан Монгол наадам тэнүүн сайхан болох нь дамжиггүй. 

Монгол наадам эхэлж байгаа энэ өдөр амжилт ялалт, бэлгэтэй сайхнаа хэлэлцэж, түүх соёл өв уламжлалаараа бахархаж байгаа нийт наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр их наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, бүгдээрээ өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе.

 

www.Dorgio.mn сайтын хамт олон