Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан боллоо.  Энэ жилийн хурдан дааганы уралдаанд 290 орчим хурдан шандаст хүлэг 11км-т уралдсан юм. Ингээд Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга даага түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд  Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр,  айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр, айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Бадамгаравийн Бадраагийн хүрэн зээрд даага тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.