Монголын загварын ертөнцөд нас нэмсэн ч залуугаараа л харагддаг сайхан бүсгүйчүүдийн нэг бол Азийн топ модель Д.Болормаа. Нэг хэсэг эрчүүдийн харцыг булааж явсан. Тэрбээр аминаасаа илүү хайртай нэг хүүтэй түүнийг Б.Анхбаяр гэдэг.

Топын хүү нэг хэсэг хэрэгт орооцолдон ээжийнхээ чихийг халууцуулаад авсан удаатай. Тэгвэл овоо томоожсон бололтой. Тун удахгүй аав болох гэж байгаа гэнэ.

Түүний харцыг булаасан эмэгтэй бол дуучин Д.Болдын "Чи надад дурлаасай" дууны клипэнд тоглосон завгар өмсөгч Г.Даваахүү юм. Мэргэжил нэгт бэртэй болсондоо Д.Болормааг найзууд нь тун чиг сайн эмээ болно хэмээн магтдаг сурагтай.

Д.Ана