Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал хүсээгүй тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр УИХ-ын чуулганаас гурван хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэж, чуулганы танхимыг орхилоо.

Гэвч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус бүлэгт завсарлага авах зөвшөөрөл олгосонгүй. Харин асуудлыг нам дотроо шийдэх боломж олгон, чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулав.