Булган аймгийн цагдаагийн дарга О.Ганбат энгийн хувцастай наадамлаж яваад аймгийн наадмыг мөрөөрөө үзэж байгаа залуутай бөхийн маргаанаас болж маргалдаад цагдаагийн даргыг олон нийтийн өмнө гутаан доромжилсон гэж шүүхийн шүүдвэр гаргуулж долоо хоног албадан хорьжээ.

Хохирогч залуу эхнэр хүүхэдтэйгээ наадамлаж байсан юм байна. Энэ бүх булхай бас албан тушаалааурвуулан ашигласнаа олон нийтийн амгалан байдал алдагдуулсан гэж хуулийн нэрийг ашиглажээ... Тэр шүүх байгууллага нь хүртэл бүх нийтийн амралт баярын өдөр ямар ч мундаг ажилладаг юм бэ. Энгийн хэргийг ингэж хурдан шуурхай, өөрсдийн амралтаа үл тоон хэлэлцлээ юу...
Хэн нэгэн даргын эрх ашгийн төлөө энгийн иргэд хохирох ёсгүй. 

Болсон хэргийн талаар товчхон дурьдвал : 

Долдугаар сарын 11-нд Орхон аймагт оршин суудаг нэгэн гэр бүл Булган аймгийн наадам үзэхээр явжээ. Улмаар бөхийн барилдаан үзээд сууж байтал бөхөд нь будлиан орсон юмсанж.

Наадмын талбайд сууж байсан наадамчид хоёр хуваагдан хүчтэй маргаан болж байх үед тэрхүү будилааныг хувийн камераараа бичиж авсан гэрийн эзэн А хариуцаж байгаа хүмүүстэй нь очиж уулзан, энэ тухай хэлсэн байна. Гэтэл дээл өмссөн, хэн гэдэг нь үл мэдэгдэх, мандат, бичиг баримтгүй нэг хүн индрээс бууж ирээд “Юу гээд байгаа юм бэ. Энэ хүнийг стадионоос зайлуул” хэмээсэн аж. Энэ үгэнд нь эгдүүцсэн залуу уурлан хэдэн “хатуу үг" чулуудахад нөгөө хүн “Чамд хэн болохоо харуулна аа” гэсэн байна. Улмаар тэр даруйд дөрөв таван цагдаа Булганы цагдаагийн газар луу тайлбар авах нэрийдлээр А-г авч явжээ. Гэтэл “Хэн болохоо харуулна аа” хэмээн ам гараад байсан өнөөх хүн тус аймгийн цагдаагийн газрын дарга О.Ганбат байсныг тэнд очуутаа мэдсэн байна.