Бусдыг зодсон уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгожээ
8 цагийн өмнө
Өнгөрсөн оны есдүгээр сард Манлай уяач Т.Галбадрах бусдад гар хүрч буй бичлэг цахим орчимд цацагдсан. Тодруулбал, тэрбээр 2024.09.20-ны өдрийн G center-ээр үйлчлүүлээд гарч явсан залууг цохиж буй нь бичлэгт үлдсэн байдаг.
Тод манлай уяач Т.Галбадрахад холбогдох шүүх хурал өчигдөр буюу 2025 * 05*07-ны өдөр болсон шийдвэрээ гаргажээ.
Бусдыг ухаан алдтал нь цохиж унагаасан уяач Т.Галбадрахыг нэг сая төгрөгөөр торгож, хохирсон иргэн П.Мөрөнд сэтгэл санааны хохирол хэмээн цалингийн доод хэмжээг /792 мянга/ найм нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө өгөх шийтгэл оногдуулжээ.
Тэгвэл тухайн хохирогч нь мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн байжээ. Тэрбээр тухайн үед Дакар ралли-д явах бэлтгэлээ хангаж байсан аж.
Энэ хэргийн хохирогч болох П.Мөрөн хэвлэлд өгсөн тодруулгадаа
Тэрбээр, "2024 оны 9-р сарын 20-ны өдөр буяны ажил зохион байгуулаад ажил руугаа явах хэрэгтэй болоод G Center-ээс гарч явсан. Хаалт нь онгойхгүй байхаар нь бродюр жижиг байсан учраас даваад гарсан чинь нэг хүн орилж ирээд хүлээж байгаад гарахгүй яах гэж давж байгаа юм гэж хэлсэн.
Би каскаа тайлаад онгойхгүй байсан шүү дээ гээд хэлсэн. Ерөөсөө бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй, ямар ч харилцаа үүсээгүй. Шууд уураа надад гаргаж байгаа юм шиг цохисон.
Би 2-3 минут ухаан алдаад унасан байна лээ. Бичлэгээс харахад намайг шууд тэр газар нь хаяад явсан. Нэг гайхаж байгаа юм нь хүн алсан бол тэгээд хаяад явах хэмжээний хүн юм уу. Тэр дээр манай гэр бүлийнхэн маш дургүйцсэн.
Манай ээжийг хүртэл цагдаад өгсөн байна лээ. ХУД-ийн цагдаад бичлэгийг нь тавьсан бас намайг мөнгө нэхсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би нэг ч удаа уулзаагүй шүү дээ. Тэгсэн намайг цохисон хүн G Center-ийн захирал байсан.
Тод манлай уяач тийм мундаг хүн байж тааралдсан хүнээ цохиж унагаад мөнгө өгөөд аргалдаг байж болохгүй. Аргалах гэж үзсэн байх. Би бол дүрэм, журмаараа явна гэж шийдсэн. Өөрөө ч гэсэн бичлэг дээрээ хэлсэн байна лээ. Чаддаг юм бол шүүхэд өгөөрэй гэсэн. Манай эгчийг ч гэсэн дарамтлах гэж үзсэн байна лээ
Би тэр хүнээс нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Эмчилгээний зардал, сэтгэл зүйн талаас өөрчлөлт байсан ч би цагдаа, шүүхэд нэг ч төгрөг авна гэж гомдол гаргаагүй. Хамгийн гол нь шүүхээр тэр хүний буруу гэдгийг шийдүүлж өгөөч гэж хүсэж байгаа юм. Өмнө нь бас тийм хэрэгт холбогдож байсан гэж сонссон. Хүссэн хүнээ цохиод хэдэн зуун мянган төгрөг өгөөд яваад байдаг хууль битгий байгаасай гэж хүсмээр байна. Энэ хүн буруугаа хүлээж над дээр ирж нэг ч удаа уучлалт гуйгаагүй” гэв.
Зочин · 4 минутын өмнө
44DSH ERD80955877
Зочин · 4 цагийн өмнө
iim shoron tharaitai uvgun thaazal yasan yum bol dahij heniig zodoh boldoo avgaigaa balbaj bai gemgui uls bitgii hohrooj uz
Зочин · 8 цагийн өмнө
BOOBN XXN80955877
Зочин · 8 цагийн өмнө
ANUSDN80955877