Хамгийн "романтик" хосууд гэгддэг залуус бол Дуучин Б.Амархүү, Азийн топ модель, загвар өмсөгч О.Ариунзул нар.

         

Тэднийг тохирсон хосууд хэмээн фэнүүд нь үнэлдэг. "Олны нүдэн дээр байдаг хүмүүс хэцүү байх аа. Хайр нь бат бөх байж бие биенээсээ нүүрээ бууруулхагүй итгэл төгс байгаасай даа" гэсэн чин сэтгэлийн үгийг харамгүй хайрладаг.

Хосууд "Орифлейм" сэтгүүлийн нүүрийг чимэхээр болсон тухайгаа дуулгаад авсан. Тэгвэл энэхүү ажлаараа баяр наадмын үеэр Турк улсыг зорьжээ. Хамтран ажиллах албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

                 

Ажлаа амжуулангаа Туркын хотуудаар аялан яваа бололтой.  Монголоос анх удаа тус сэтгүүлийн нүүр царайгаар тодорсон хосууддаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Д.Ана