Туулын хурдны замын тендерт маргаан, будилаан үүсэхгүй бол зургаадугаар сард барьж эхэлнэ. ₮2.3 их наядын санхүүжилтийг шийдчихсэн
4 цагийн өмнө
Улаанбаатар хотын дундуур хурдны зам барихаар болоод буй. Уг замыг барих тендерийг энэ сарын 25-нд нээх юм байна. Өмнө нь 2025 оны нэгдүгээр сард тендер зарлаж, оролцогчид шаардлага хангаагүй гэх шалтгаанаар тус замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарласан юм.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "33 километр урт Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг тавдугаар сарын 29-нд нээнэ. Төрийн худалдан авах хуулийн дагуу сонгон шалгаруулалт явагдаж, маргаан будилаан үүсэхгүй бол зургаадугаар сард багтаж барилга угсралтын ажил эхэлнэ.
Туулын хурдны замын 13 километр нь гүүрэн байгууламж, зургаан эгнээтэй, хотын баруунаас зүүн чиглэлийн ачааллыг үүрэх даацтай, гэрлэн дохиогоор зохицуулагдахгүй.
Хурдны замыг 20 сарын хугацаанд барьж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн.
Нийслэлийн төсөв болон Замын сангийн 2.3 их наяд төгрөгөөр уг замыг барина. Гурван жилийн хугацаанд хувааж төлөх нөхцөлөөр санхүүжилтийн эх үүсвэрийг шийдчихсэн" гэж танилцуулав.
Уг зам баригдсанаар хотын урд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд зорчих боломж нээгдэх гэнэ.
Сануулахад Туулын хурдны замыг 1.9 их наяд төгрөгөөр барих НИТХ-ын тогтоол батлагдсан ч гүүрэн байгууламжийн урт 6,771 метр байсныг 9,878 болгосон, ажилчдын цагийн цалин болон машин, механизмын ашиглалтын нэг цагийн үнэ шинэчлэгдсэн гэсэн хоёр шалтгаанаар 2.3 их наяд төгрөг болгож, нэмэгдүүлжээ.
Зочин · 3 цагийн өмнө
TANILTSI80955877
Зочин · 3 цагийн өмнө
ХУРДТАЙ ХИЙВЭЛ САЙХАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛНО.
Зочин · 3 цагийн өмнө
гэмтлийн арын замын газар чөлөөлөлтөд манай хэдхэн иргэд хэдэн тэрбум, төгрөг нэхээд хэвтчихсэн. тэрнээс болж замын ажил хойшилсон. ийм зүйл бүү гараасаай
гэрэл · 3 цагийн өмнө
За даа мэдэхгүй юм. Гэмтлийн эмнэлгийн араас баруун тийшээ явах 3,5км замыг 2 жил дамнуулаад одоо ч зогсонги. Ажил эхлүүдээд хэдэг төгрөгөө аваад алга болчдиймуу гэмээр. Аливаа ажил нэг хэмээр явж баймаар. Гэтэл нэг өдөр ажилладаа алга болчих юм. Монголын цаг агаар хугацаатай, зуны 3 сар. Мэргэжлийн чадварлаг гэдэг утгаар замын ажилд Хятадууд хийх нь цаг хугацаандаа чанартай байх гэж бодох боллоо. Манайхан зам хийж чадахгүй байна аа
Зочин · 3 цагийн өмнө
DYYDLGN80955877MERGJLN VANAGLGCH SEKSDI
Зочин · 4 цагийн өмнө
SERELTEI XUSSEN BAIRLALAAR SEKSDEED80955877
Зочин · 4 цагийн өмнө
TSAGAAR VANXANDI URN SHINEGENE AMSI BOOW XXI