Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх бүтээн байгуулалтад Филиппинээс 20 гаруй ажиллах хүч авсан
өчигдѳр
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул гол дээгүүрх Зайсангийн гэж нэрлэгддэг хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хааж, буулган шинээр барьж эхлээд буй. Өнөөдрийн байдлаар гүүрийг шинээр барих ажил 90 хувьд хүрчээ.
Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр Өнгөрсөн нэгдүгээр сард "ЗМЗ" компани Зайсангийн зүүн гүүрийг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.
Голын ус хөлдсөн үед буюу өвлийн улиралд гүүрийг буулгасан юм. Гол гэссэн үед шон суурь буюу баганан тулгууруудыг гаргахад хүндрэлтэй болдог. Улаанбаатар хотод гүүрийг буулгаж, шинээр барьсан тохиолдол байхгүй.
Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээтэй болгосноор авто замын түгжрэл багасна. Гүүрний хоёр эгнээ нарийсал нь Сүхбаатарын талбай чиглэлийн замд түгжрэл үүсгэдэг байсан.
Гүүрний барилгын ажлыг энэ сард дуусгахаар ажиллаж байна" гэв.
"ЗМЗ" компанийн инженер "Өнөөдрийн байдлаар гүүрний захын нэг тулгуур, хоёр алгасал хийгдээгүй байгаа, 2-3 хоногийн дотор угсарна.
Бүтээн байгуулалтын талбай дээр 40 гаруй хүн 24 цагаар ажиллаж байна. Монгол талаас ажиллах хүн муутай байгаа тул барилгын ажлыг хугацаандаа дуусгахаар Филиппинээс 20 гаруй ажиллах хүч авсан" хэмээн ярилаа.
Уг гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажилд нийслэлийн 2025 оны төсвөөс 15.8 тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй байна.
Зочин · өчигдѳр
филиппин хүмүүс хүүхэд харахдаа их сайн гэх юи билээ
Dd · өчигдѳр
Guuriin buteen baiguulalt deer ajillah huch dutagdaltai gadaadaas avdag Zaluuchuud ni garaa humhiad tuv talbai deeree honog Saraar suuj baidag hugjilch hol baina daa
Зочин · өчигдѳр
SADARTLA SHAAX ERD80955877VANXANDI
Зочин · өчигдѳр
ANUSDN BOOW XXNO80955877