Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь хулгай дээрмээс хол, худлаа битгий ярьж байгаарай гэж зааж сургаж ирсэн
өчигдѳр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, өөрийн байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрхэм хүндэт төрийн түшээд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Ойрд их ажилтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Нөхцөл байдалд мониторинг хийлээ. Ерөнхийлөгчийн хувьд төрийн эрх дээд байгууллагын хуралд өөрийн биеэр оролцож, өөрийн биеэр хариулт өгөх нь чухал гэж үзээд орж ирлээ.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш парламентэд байнга хүндэтгэлтэй хандаж ирсэн. Хамтарсан засгийн газрыг бүх талаар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ялангуяа бүх талаар дэмжлээ. Нэг удаа парламентэд орж ирж буруу зөрүү зүйл ярьж байсныг сонсоогүй байх. Би өөрөө Ерөнхий сайд байсан хүний хувьд зовлонг нь сайн мэднэ. Энд байгаа хоёр даргадаа их хүндэтгэлтэй хандаж, хайрлаж хамгаалдаг.
Зарчмын хэдэн зүйлд хариулт өгье. Хүн засаглахгүй, хууль засаглана. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээрээ энэ үгийг хэлсэн. Өнөөдрийг хүртэл би энэ үгэндээ үнэнч байгаа. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Ардчилсан нийгэмд өсөж, улс төрд 30 гаруй жил болсон хүний хувьд миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Ерөнхий сайд байхдаа энэ байр сууриа байнга илэрхийлж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 126 гишүүнтэй болох асуудлыг ч Ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрх, бүх зүйлээсээ татгалзсан шүү дээ. Надад айхтар эрх мэдэл байхгүй. Бүх эрх мэдэл засгийн газар руу шилжсэн. Би МАН-ын дарга байхдаа энэ шийдвэрийг гаргуулсан. Ерөнхий сайд өөрийн сайд нараа томилж чөлөөлөх эрхтэй болсон. Ерөнхийлөгчид мэдэгдээд л бол оо. Шүүгчийг ганц удаа л буцаах эрхтэй. Ийм л эрхтэй Ерөнхийлөгч байгаа.
Хэн нэгнийг, засаг төрөө дарамтлаад байх боломж Ерөнхийлөгчид байхгүй. Ард түмний итгэл найдвар л байгаа. Албан ёсоор нэг зүйл хэлье. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Өмнө нь ч хэлсэн дахиад ч хэлье.
Манай ард түмний сонголт бол парламентын засаглал. Намайг ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгээ дахин хэлье. Би зургаан жилээр суучихаад дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Хэн дахин сонгох гээд байгаа юм бэ. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал дээр хэн ийм юм ярьж ард түмний болон гишүүдийн толгойг эргүүлж, асуудлыг өөр тийш нь хандуулаад байгаа юм. Би зарчим ярьж байна. Хариуцлагаас зугтах гээд байгаа юм уу яах гээд байгаа юм.
Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь авхуулаад зарчимтай байгаарай, хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий ярьж, бусдыг бүү хуурч мэхлээрэй гэж захиж хэлж ирсэн. Захиасыг маань хөсөрдүүлэхгүй байх гэж одоог хүртэл найдаж байна. Хүн чанаргүй зан авир, эр хүний жудаггүй ааш гаргахгүй байх гэдэгт итгэлтэй байна.
Парламентэт ёсоо улам бэхжүүлэхийн төлөө л ажиллая.
Хоёрдугаарт, Баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм. Өнөөдөр санаачилсан зүйл биш. Би МАН-ын дарга байхдаа 2019 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулна гэж заалт оруулж байсан юм. Би Л.Оюун-Эрдэнэд томилолт бичиж өгөөд Норвегийн санг судлаад ир гээд явуулж байсан. Ирээд танилцуулахаар нь ингэж хуульд хийе гээд баялгийн санг бий болгож байсан.
Манай ард түмнээс хууль бусаар хулгай хийж баялгийг нь авсан хүмүүс буцааж өгөх ёстой. Миний байр суурь ийм юм. Энэ цоо шинээр бий болсон асуудал биш.
Монгол улсын Ерөнхийлөгч гурван зүйлд санаа зовж явдаг. Тусгаар тогтнол, улсын аюулгүй байдла, ард түмний эв нэгдэл юм. Энэ бол миний төдийгүй та бүхний үндсэн зарчим шүү. Сүүлийн 20 хоног харлаа. Ерөнхий сайд, УИХ-ын даргад "Та нар ард түмнээ сонсооч" гэж хэлж байгаа. Юу ярьж, юу хүсч мөрөөдөж байгааг сонсооч. Тавьж байгаа шаардлага нь маш тодорхой. Монгол улс ардчилсан засаглалтай, ард түмэн төрөө сонгодог. Ард түмэн шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй юм шиг шал өөр зүйл яриад байгаа юм бэ. Асуудлаа тодорхой яриач. Шаардлагын зохих хариуг өгөөч.
ИРГЭН · 11 цагийн өмнө
оюун-эрдэнэ бодвол нөгөөдөх нь их хурлын дарга Амарбаясгаланг хэлээд байгаа бололтой. хулгай дээрмээс хол бай гэж сургадаг гэдэг нь юу гэсэн үг юм болооо. тэгээгүй гээд байгаа юм болов уу. яагаад хулгай дээрэм гэж гэнэт яриад бас амарбаясгаланг хамруулаад байгаа юм болоо.
Зочин · өчигдѳр
УИХ чинь хулгайч бэлдэх дамжаа болсон биздээ хүүкээ
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
ZYGAATSI80955877
Зочин · өчигдѳр
SEKSEER VANXANI DYRTAI UILCHLGE80955877SEKSD
Зочин · өчигдѳр
BOOWN VANAGN XUSLEER XOXOJ DOLOON80955877
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877
Зочин · өчигдѳр
зөв одоо энэ залуусыг даврааж болохйгү туршлагатай улс төрч нар гартаа төрөө авахгүй бол хэдэн хүүхдүүд дураараа авирлаж эхэллээ