Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
өчигдѳр
2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийх ажил үргэлжилж буй. Үүний нэг байршил буюу Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон нийт 5,000 метр квадрат талбайн эхний хэсгийн ажил дуусжээ.
Тодруулбал Төв шуудангийн уулзвараас Хөрөнгийн бирж хүртэлх явган хүний замын хавтанг сольж дууссаны дараа Хөрөнгийн биржээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр хүртэлх хэсгийн ажил эхлэх юм байна.
Албаны эх сурвалжийн хэлснээр явган хүний замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байгаа бөгөөд 4 см хүртэлх зузаантай. Боржин чулууг үндэсний үйлдвэрлэгч буюу Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны 14 компани болон БНХАУ-аас худалдаж авчээ.
Явган хүний замыг шинэчлэхдээ шон дээрх кабель, шугамыг буулгаж сувагчлах, борооны ус зайлуулах шугамыг давхар суурилуулж байгаа аж.
Энэ жил 16 байршлын явган хүний замыг шинэчлэхэд нийслэлийн төсвөөс 32 тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй байна.
Харин засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтангуудыг гэр хорооллын гудамж талбайд "шингээх" гэнэ.
Зочин · 20 цагийн өмнө
Амиа хорлож үх зда
Зочин · 20 цагийн өмнө
Яахав дээ хямдыг нь бодоод болж бна шдээ.
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SEKSDI80955877