Ерөнхийлөгч яагаад чуулган руу оров?
өчигдѳр
УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 23:20 цагийн үед Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч фэйсбүүк хуудсаараа:
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлэх гэж байна хэмээн мэдэгдсэн. Удсан ч үгүй 00:00 цаг өнгөрч байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд орж ирсэн.
Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т: Ерөнхийлөгч УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно гэж заасан.
Гэсэн ч: Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр орж ирж гишүүдийг айлгаж, дарамталж, сүрдүүлсэн. УИХ-ын бүрэн эрхэд халдлаа гэдэг асуудал үүсээд байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн УИХ-ын тэр шөнийн хурал дээр юу ярьсныг хэвлэлүүд бүрэн хэмжээгээр мэдээлсэн. Тэр эхлээд: Ерөнхийлөгч сүүлийн үед нэлээд ажилтай байсныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн айлчлалууд боллоо. Нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд чуулганы хуралдаанд оролцож, зарим тодорхой бус зүйлүүд дээр хариулт өгөх нь зүйтэй гэж үзээд өөрийн биеэр орж ирлээ гэсэн. Тэгээд хэд хэдэн агуулга ярьсан.
Нэгт: /Парламентын засаглалын талаар/ -Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Зарчмын асуудал дээр хариулт өгье. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс улс төрийн он жилүүдээ парламентын засаглалд зориулсан. Би Ерөнхий сайд байхдаа Монгол Улс парламентын засаглалтай байх ёстой гэдэг байр сууриа байнга илэрхийлж ирсэн. 2019 оны Үндсэн хууль, 126 гишүүнтэй болсон. Ерөнхийлөгч дэмжсэн. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхээс таталзсан. Өнөөдөр Ерөнхийлөгчид эрх мэдэл байхгүй. Үүнийг би өөрийн биеэр хийсэн. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, өөрөө чөлөөлж чаддаг болсон. Ерөнхийлөгч энд ямар ч оролцоогүй болсон. Би Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилдог, сонгодог байдал нь олон улстөрчийг хонгилоор чирж явсан юм байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учраас парламенттай эн чацуу байдаг. Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тиймээс АТГ-ыг Ерөнхийлөгчийн мэдэлд байлгах нь улс төрийн шударга ёсонд нийцэхгүй юм байна. Энэ байгууллага Засгийн газрынхаа бүтцэд байж, парламент нь Засгийн газраа хянадаг учраас тэндээ байх нь зохимжтой юм байна гэж гүйцэтгэх засаглалд шилжүүлсэн. Ерөнхийлөгч ШЕЗ-ийг байгуулаад шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр шүүгчийг Ерөнхийлөгч томилдоггүй шүү дээ. Парламент ШЕЗ-өөс оруулж ирсэн хүнийг Ерөнхийлөгч рүү оруулж ирдэг. Нэг удаа буцаагаад томилох эрхтэй байдаг. Төрийн тэргүүн засаг төрөө дарамтлах эрх мэдэл байхгүй. Надад ард түмний итгэл найдвар байгаа. Би анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэдгээ хэлсэн. Саяхан өөрийн нэрийн хуудсаар дамжуулж мэдэгдсэн. Ардчиллын баталгаа бол парламент. Тиймээс Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжинэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабль стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ.
Хоёрт: /Хамтарсан Засгийн газар болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын талаар/ -Нэгдүгээрт, хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Дээр нь би эх орондоо хайртай. Талбай дээр эрх чөлөөгөө эдэлж байгаа, шударга ёсыг хүсэж байгаа хүсэмжийг би хангана. Би ард түмнийхээ талд байгаа шүү. Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал дэмжсэн. Байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг бүх талаар нь дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч дэмжсэн. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг мэднэ. Зовлон жаргалыг нь ойлгодог хүний хувьд олон жил Ерөнхий сайдыг бэлтгэж, хүмүүжүүлж, хамт амьдарсан улстөрчийнхөө хувьд энд сууж байгаа хоёр даргад хүндэтгэлтэй ханддаг. Бас хайрлаж, хамгаалдаг. Тиймээс хувь хүний асуудлаар энд асуудал ярихгүй.
Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь авахуулаад зарчимтай байгаарай гэж захисан. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд хэлж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйл хэлж байгаа. Ард түмнээ сонсооч гэж. Залуус талбай дээр гарч ирээд 20 хонож байна. Ард түмэн шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй шаардлагаас шал анги юм яриад байна. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй. Үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа хэлж болохгүй, ард түмний эв нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Энэ Засгийн газар яагаад тарсан бэ гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаас асуугаарай
Гуравт: /Баялгийн сангийн талаар/ -Баялгийн санг анх Ерөнхийлөгч санаачилсан юм. Би Ардын намын дарга бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нөхөдтэйгөө хамт Үндсэн хуульд Үндэсний баялгийн сан байгуулна гэж заалт оруулсан юм. Би Баялгийн сангийнхаа хуулийг баталсан зоригтой ажлаа хий гэж хэлсэн. Газрын баялаг бол ард түмний өмч байх ёстой. Энэ байгалийн баялгийг хэн нэгэн бүтээчихээгүй юм. Монголын ард түмний өмчийг хулгай хийж авсан бол буцааж өгөх ёстой. 2019 онд намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байлаа. Тухайн үед би Норвеги руу явуулж Баялгийн санг судлуулж байсан.
Дөрөвт: /Өөрийнхөө болон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын талаар/ -Би улс төрд 35 жил явж байна. Сайн, мууг нуруундаа үүрч гарлаа. Би худалч, хулгайч байсан бол энэ том намынхан итгэл хүлээлгэж, ард түмэн сонгохгүй байх. Би албан тушаалаас дөрвөн удаа өгч байлаа. Энэ бүхний цаана ард түмний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж байлаа. Би Ерөнхийлөгчийн сэнтийг 50 сая воноор зарж байгаагүй. Би таван нам дамжиж байгаагүй, би эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй.
Ерөнхийлөгч ингэж ярьсан. Энэ ярьсан зүйлүүдийн аль нь Үндсэн хуульд: Чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно заасны хүрээнийх вэ. Эсхүл аль нь Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр орж ирж гишүүдийг айлгаж, дарамталж, сүрдүүлж, УИХ-ын бүрэн эрхэд халдлаа гээд байгаатай холбоотой вэ. Ерөнхийлөгч яагаад чуулган руу орсон бэ. Одоогоор ойлгомж муутай байна.
Ө.Билэг
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
SAWN80955877
Зочин · өчигдѳр
Та эдгээр мэдэн буцалсан хүнийг худлаа хөөрөгдсөн үгээ хэлж засгийг унагасаныхаа төлөө өөрөө та огцор
Зочин · өчигдѳр
Талбай дээрхи эрх чөлөөгөө эдэлж байгаа болон шударга ёсыг хүсэж бгаа хүлэмжийг хангана гэжээ.тэдгээр хүмүүс шангийн цүнх бөгжнөөс хэд дахин нугалсан шагнал хүртэж бгааг та мэдээгүй байж таарахгүй.тэгээд таны хайртай эх орны ашигт малтмалыг ухаж зараагүй байхдаа ламбарданд тавьж УИХ ын сонгуулийг санхүүжүүлсэн ийг та мэдэхийн дээдээр мэдэж байсан
Зочин · өчигдѳр
Парламент шийдвэрээ гаргаагүй хэлэлцэж байхад санал хураагаагүй байхад засгийн газар огцорч байгаад харамсаж бна гэж шууд хэлсэн бна.энэ засгийн газар яагаад тарж бгааг ЕС аас асуу гэх зэргээр өөрөө шууд тараах шийдвэр гаргаснаа хэлжээ.
Зочин · өчигдѳр
Сүрийг үзүүлэх гэж төрийг үймүүлэх гэж орж ирсэн
Зочин · өчигдѳр
Хүн төрөл арилжах гэж энийг л хэлнэ. Тааруухан амьтан даа зайлуул. Үгүй яах вэ, монголчууддаа болно ш дээ.
Туул · өчигдѳр
Тэр үед Солонгос явсан гэгдэх Женко Баттулга төрийн ордонд нууцаар ирж, Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаар ИХ.д өөрийн хамаарал бүхий гишүүдээрээ өргөн барьж хэлэлцүүлэх, Төрийн эргэлт хийхийг санаархсан. ЕОӨНХИЙЛӨГЧ ҮҮНИЙГ МЭДЭЭД ИХ ХУРАЛД ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ ЗАЛРУУЛГА ХИЙСЭН
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877BOOBN XXN
Зочин · өчигдѳр
SEXSDI80955877