Дараагийн Ерөнхий сайд хэн бэ
6 цагийн өмнө
МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна. МАН-ын дүрэмд АН шиг дотоод сонгууль явуулж, сунгаа хийх нарийн зохицуулалтыг анхнаасаа оруулаагүй юм байна.
Тиймээс, нам дахь тодорхой субьектүүдээс нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүд санал өгснөөр дараагийн Ерөнхий сайд тодорно.
Энэ удаад шинээр томилогдох Ерөнхий сайд Монголын улс төр, эдийн засгийн хэцүүвтэр үеийг туулах нь тодорхой болсон.
Хамгийн түрүүнд “..,Засгийн газраа УИХ-д суудалтай улс төрийн намуудтай хамтарч байгуулах уу, эсвэл Бага хурлынхаа өмнөх тогтоолын дагуу дангаараа явах уу” гэдэг шийдлээ гаргана. Хамтарвал намынхан нь дургүйцнэ. Дангаараа явбал сөрөг хүчнүүдтэй тулна. Мөн “…Сүүлийн жилүүдэд тогтвортой байна” гэгдэж байсан Засгийн газрыг огцруулснаар эдийн засгийн уналт бодитоор ирж байна. Манай улсын хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал нь гаднаас хамааралтай байдаг.
Лав, “…Ойрын үед орж ирэх байсан 3-4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт царцлаа” гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Туулын хурдны зам, Оюу толгой, Чайна энержи зэрэг төсөл хийгээд хамтран хэрэгжүүлэх компаниудаас таагүй мэдээ дараалан ирж мэдэхээр байна. Тэд түрдээ “царцаах” уу, бүр “хөлдөөчих” үү гэдэг нь дараагийн Ерөнхий сайдаас шалтгаална. Энэ мэт ил тодорхой “механик” хүндрэл үүссэн учраас “…Хэн Ерөнхий сайд болох вэ” гэдэг ихээхэн чухал байгаа юм. Сараар тоологдох хугацааны туршид улсаараа дараагийн Ерөнхий сайдыг ярьсан. Энэ хугацаанд олон хүний нэр яригдлаа. Бодитой нь, МАН-ын генсек Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар байв.
Зарим нь “…Би Ерөнхий сайд болохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ, эцсийн шийдэл өнөө өглөө ч бүрэн гараагүй л байна. Баасан гаригт “…Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дөрвийн хэн нэг нь магадлалтай” гэж байсан.
Мэдээж, дээр дурдагдсан хүмүүсийн нэр Бага хурал дээр яригдаж таарна. Харин өчигдрөөс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, бас ЕТГ-ын дарга Г.Занданшатар нар дээр намынхан нь “төвлөрч” эхэлсэн бололтой. “…Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу” гэсэн яриа МАН хавиар таржээ. Олон нийтийн сүлжээ, бусад сувгаар ч тэдний эсрэг мэдээлэл тараагаад эхэлсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 1 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 2 цагийн өмнө
Ж.Энхбаяр ямарч боловсролгүй оймсных, Тэмүүлэнгийн аав хэн билээ.
Зочин · 2 цагийн өмнө
Бүгд ЖДҮ чид хулгайчууд. Ард түмэн мартаагүй. Ширэн нүүрлэхнээ.
Зочин · 6 цагийн өмнө
TSAGN SEXSDEX80955877
Зочин · 6 цагийн өмнө
SADAR UILCHLEED XUCHINDEX AXN DEWSGER BOLN80955877
Зочин · 6 цагийн өмнө
AXTAI VANXANDI XUSLIN SEXSEER VAWAWLDI80955877
Зочин · 6 цагийн өмнө
BOOB XXNO ANUSDI80955877