Сугалааны 8 орон таарсан 1азтан тодорчээ
5 цагийн өмнө
Өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 55 535 022 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 4
6 орон таарсан 51
5 орон таарсан 483
4 орон таарсан 4909
3 орон таарсан 50235 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Булган аймаг +17%, Налайх дүүрэг +15%, Баянзүрх дүүрэг, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг +14%, Хэнтий, Ховд, Баянхонгор, Дундговь аймаг +12% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XXN80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877