Загварын ертөнцөд "төгс" гэгддэг бүсгүй бол завгар өмсөгч С.Төгс. Түүний бага нас Германд өнгөрсөн. Тэрбээр "Би бусдын анхааралд өртөх дургүй. Угаасаа миний ажил мэргэжил хүссэн ч хүсээгүй ч олны анхаарлын төвд байдаг. Харин хувийн амьдралаа олонд дэлгэх нь утгагүй зүйл" хэмээн хариулт өгдөг.

Загварын гараагаа  “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын долоо хоногийн тайзнаас эхэлсэн. Бүх зүйлийн эхлэл хамгийн гоё, эрх чөлөөтэй байдаг шүү дээ. “Урлах эрдэм” дээд сургуулиас зохион байгуулдаг “UB fashion week”-ийн тайз одоо хүртэл миний хувьд  хамгийн дотно, эрх чөлөөтэй тайз, энэ хэвээрээ ч үлдсэн гэдэг.

Дэлхийн загварын томоохон шоу болох Берлиний загварын долоо хоногт оролцсон цорын ганц Ази модель гэдгээрээ бусдаасаа ялгардаг нэгэн. Төгс бүсгүй маань урдаа барьдаг эрэгтэй модель С.Эрдэнэцогттой хайр сэтгэлийн холбоо үүсгэн хамтдаа амьдарч байсан.

Загварынхнаасаа "Төгс хос" хэмээх өргөмжлөлийг хүртэж байсан бөгөөд сүйн бөгжөө онгоцонд солилцсон хэдийн ч тэд удалгүй хоёр тийшээ болсон. Тэдний салалтын талаар сүүлийн үед шуугиан дэгдээгээд байгаа билээ.

С.Төгс дараагийн амрагаа олонд дэлгэснээр эл асуудал тэгсхийгээд намжсан. Саяхан тэрбээр өөрийн "нүцгэн" зургаа дэлгэв. Түүний фэнүүдэд нь дараах гэрэл зураг нь ихэд таалагдсан бөгөөд урмын үгийг харамгүй хайрлав. Зах цухаас нь дурдвал, "Ээж болоод удаагүй гэхэд Төгс хэвээрээ л байна. Сайхан бүсгүй шүү дэмждэг. Модель хүнд ийм зураг авахуулах шаардлага гардаг байлгүй дээ. Амжилт хүсье. Чи бол төгс бүсгүй" хэмээжээ.

Ямартай олны танил бүсгүйчүүд нүцгэн зураг авахуулснаараа олноос тийм ч таатай үгийг сонсдоггүй. Харин энэ удаад төгс завгар өмсөгч бүсгүй эл хандлагыг өөрчлөөд авах шиг боллоо.

Д.Ана