Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төрийн байгууллагуудын цомхотгол, бүтэц өөрчлөлтийн талаар мэдээллээ. 

Тэрбээр "Гурван үндэсний хороодыг өөрчилж, 58 байсныг хоёр дахин бууруулна. Яамдын бүтцийн нэгжүүдийг 31 хувиар бууруулна. Яамдад 138 газар байсныг 109, хэлтсийн тоо 132 байсныг 77 болгож цөөлөхөөр баталлаа. Харин яамдын дарга 270 байсныг 186 болгож буурууллаа. Тэгхээр нэг яам дээд талдаа 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Өмнө нь хамгийн олон газар, хэлтсийн даргатай байсан ЭЗХЯ-наас 28 даргатай байсан бол 18 боллоо" гэв.