014 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэхэг. Баруун болон говийн нутгийн баруун хэсгээр, төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.